Дэлхийд ховорхон бэлчээрийн мал аж ахуй нь Монголын өргөн уудам тал нутгийн нүүдэлчин ардад хадгалагдан үлдсэн байдаг. Бэлчээрийн мал нь органик өвс ургамлыг сорчлон бэлчиж тайван амгалан өсөн үрждэг билээ. Энэхүү баялгаас гарах арьс ширийг нь үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд таниулах эрхэм зорилгоор MARIS (Монгол Арьс) брэндээ 2016 онд эхлүүлсэн юм.

Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицсон малын арьс нь онцгой бат бөх шинж чанартай байдаг. Энэхүү арьсыг бид байгаль экологт ээлтэй ургамлын идээлгийн технологиор боловсруулж таны хэрэгцээнд нийцсэн арьсан эдлэлийг урлаж байна.

MARIS брэндийн үнэт зүйлс:

Дээд зэргийн арьс
хүний биед болон байгаль орчинд ээлтэй, бат бөх, натурал арьс

Чанартай хийц
ур ухаан шингэсэн, хэрэглэхэд эвтэйхэн цүнх чанартай эд ангиас бүрднэ
цахилгаан, тоноглол, оёдлын утас гээд бүх орц бидний эцсийн бүтээгдэхүүнийг тодорхойлно

Боломжийн үнэ
арьсаа өөрсдийн үйлдвэрт тогтвортой боловсруулдаг нь бидний давуу тал болж
эцсийн бүтээгдэхүүнд ногдох үнийг бууруулдаг

Бидний үйлчилгээ

Найдвартай хүргэлт

Найдвартай хүргэлт

Монгол Улс орон даяар бүх аймаг сумдад мэргэжлийн найдвартай хүргэлтийг Монгол шуудан ХК гүйцэтгэнэ
Үйлчилгээ

Үйлчилгээ

MARIS брэндийн бараа бүтээгдэхүүнээс шууд захиалга хийх боломжийг олгож байна
Төлбөрийн найдвартай байдал

Төлбөрийн найдвартай байдал

Төлбөр тооцооны бүх хэлбэрийг ашиглах боломжтой бөгөөд худалдан авагчийн нууцлал аюулгүй байдлыг бүрэн хангасан